Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛСААР байна шүү САЙД АА

Улс төр

 Улсын төсвийн 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, компьютер авсан Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ. 

     Эдийн засгийн хямрал, үнийн өсөлттэй энэ үед төр хэмнэлт хийж ажиллахыг Их хурал, Засгийн газраас төрийн байгууллагад чиглэл болгож буй. Гэтэл Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат төсвийн 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, хурлын тоног төхөөрөмж, компьютер авсан байх юм. 

Тодруулбал, сар тутам 255 сая-286 сая төгрөгийн тендер зарлаж богино хугацаанд энэ бүгдийг шийджээ.

  • 287.000.000 төгрөгөөр зөөврийн компьютер
  • 286.500.000 төгрөгөөр суурин компьютер
  • 255.600.000 төгрөгөөр ухаалаг дэлгэц, хурлын өрөөний иж бүрдэл “АВАВ” 

 

Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛСААР байна. Хэмнэж, тэвчиж болох зардал байтал бараг НЭГ ТЭРБУМ орчим төгрөгөөр тоног төхөөрөмж авсан учир Их хурал дээр түүнд хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэлсэн бололтой. 

БАРИМТ - 255.600.000 төгрөгөөр ухаалаг дэлгэц, видео хурлын систем авна 

Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 14-ны өдөр 255.600.000 төгрөгөөр хэвлэх төхөөрөмж, онлайн системийн төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Өчигдөр тендерийн нээлтийг хийсэн байна. Гэтэл тендерт Санкомаркетинг Монголиа гэх ганцхан компани өрсөлдөж. Өөрөөр хэлбэл “УЛААН” гэрлээр уг тендерийг Санкомаркетинг Монголиа компанид өгнө гэсэн үг. 

Үндэсний аудитын газарт 14 ширхэг Ухаалаг дэлгэц ямар хэрэгтэй вэ? Видео хурлын систем 14 ширхэг ашиглах нэн шаардлага байгаа юу? Хурлын өрөөг иж бүрдэл системээр тоноглох хэмжээний ТАНСАГ газар уу? 

Хоёрхон сарын дотор 830 сая төгрөгөөр зөвхөн компьютер, хурлын тоног төхөөрөмж, ухаалаг дэлгэц авч төсвийн мөнгөөр “НААДЖЭЭ”.
Үүнээс  573 сая 500 мянган төгрөг зөөврийн болон суурин компьютерт зарцуулагдаж. Нэг сарын зайтай хоёр ТЕНДЕР зарлаж хэзээний гүйцэтгэгч байгууллагаа сонгожээ. Үндэсний аудитын газар цоо шинээр байгуулагдсан газар биш. Шинээр ийм өндөр дүнтэй техник хэрэгсэл, компьютер авах шаардлага энэ байгууллагад байхгүй. 

БАРИМТ - 287.000.000 төгрөгөөр зөөврийн компьютер авчээ 

Үндэсний аудитын газар 2022 оны нэгдүгээр сарын 28-нд 287.000.000 /хоёр зуун наян долоон сая/ төгрөгөөр Өндөр хүчин чадал бүхий зөөврийн компьютер, техник хэрэгсэл худалдан авах тендер зарлаж гүйцэтгэгчээ тодруулжээ.

Тендерт гурван компани  болох Ай ти зон, Саммит компьютер технологи, Бодь-Электроникс өрсөлдснөөс Саммит компьютер технологи ШАЛГАРСАН байна.

Өндөр хүчин чадал бүхий зөөврийн компьютер нь Dell брэндийнх, Latitude 5 серийн ангилал буюу түүнээс дээш байх, 15.6  буюу түүнээс дээш инч дэлгэцтэй, FullHD 1920x1080, LED. - CPU: 11th Gen Intel® i7 болон түүнээс дээш,  Keyboard нь numpad-тай, утасгүй mouser-тай байх зэрэг шаардлага тавьжээ.  Үндэсний аудитын газарт  70 ширхэг өндөр хүчин чадал бүхий зөөврийн компьютер НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ байсан уу? 

БАРИМТ - 286.500.000 төгрөгөөр суурин компьютер авчээ

Гэтэл яг сарын дараа буюу  2022 оны хоёрдугаар сарын 28-нд 286.500.000 /хоёр зуун наян зургаан сая, таван зуун мянга/ төгрөгөөр Өндөр хүчин чадал бүхий суурин компьютер, техник хэрэгсэл худалдан авах тендер зарласан байгаа юм. Мөн л тендерт Ай ти зон, Саммит компьютер технологи, Бодь-Электроникс өрсөлдөж материалаа илгээсэн байна.

      Шаардлагад  DELL нэрийн компьютертэй дүйцэхүйц Business-class ангилал, процессор нь Tower загвартай байх зэрэг шаардлага тавьсан байх юм. Мөн өндөр хурдны скайнер-9,  чихэвч 40ш, вэб камер 40ш, явуулын гэрэл 2ш, энгэрийн микрофоны иж бүрдэл 1, зөөврийн хард диск 33 ширхэгийг авахаар тусгасан байна. 

Энэ бол 573 САЯ  500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР зөвхөн компьютер авсан баримт. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.04.10) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын дарга, удирдлагуудад хандаж хэмнэлтийн горимд шилжиж  ажиллахыг үүрэгдсэн. Түүний хэлсэн үг “ХАТАЖ”  амжаагүй байхад Үндэсний аудитын газар хэдийнэ 830.000.0000 төгрөгийг зөвхөн компьютер, ухаалаг дэлгэц зэрэг зарцуулсан байх юм. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аа! Таны харьяаны байгууллага болох Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛСААР байна. Үүрэг чиглэлийг зөрчиж буй түүнд хариуцлага ТООЦНО уу? Г.Занданшатар дарга аа!!!