“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье!” зөвлөгөөн болно

Нийгэм, Эдийн засаг

2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Сүрьеэгийн тархалтыг таслан зогсооход өмнөх онуудад гаргасан ахиц дэвшлийг эрсдэлд оруулсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг өөрчлөх, ДЭМБ-ын бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг хангахад онцгой анхаарах нь чухал юм.

Тиймээс өнөөдөр “Blue Sky” зочид буудалд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье!” зөвлөгөөн болох гэж байна.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр илүү олон сая хүний амь насыг аварч, сүрьеэгийн тархалтыг таслан зогсоох үйл явцыг эрчимжүүлэх чухал юм.

Сүрьеэг таслан зогсооход хөрөнгө оруулалт хийе. Амь насыг аваръя!