Бригадын генерал Г.Болор: Энэ үйл явдал өшөө олон эмэгтэйчүүдэд итгэл, урам зориг хайрласан зүйл боллоо

Нийгэм, Эдийн засаг

Бригадын генерал Г.Болор: Юуны өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмнийхээ төлөө тэмцэж байсан өвөг дээдэсдээ мэхийн ёслоё. Мөр зэрэгцэн алба хашиж байгаа алба хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би цэргийн сургуулийн эмэгтэй сонсогчоос эхлээд 28 дахь жилдээ зэвсэгт хүчиндээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаандаа мэргэжлийн сургалт, бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай

Анхны эмэгтэй батлан хамгаалахын их сургуулийн төгсөгч анхны эмэгтэй генерал боллоо?

Бригадын генерал Г.Болор: Ардчилсан улсын иргэний хувьд аль ч улс оронд жендерийн тэгш эрхтэй байх ёстой. Үүний нэг жишээ нь Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж анх удаа эмэгтэй хүнд генерал цолыг олгож байна. Энэ үйл явдал өшөө олон эмэгтэйчүүдэд итгэл, урам зориг хайрласан зүйл боллоо гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийнхээ тэгш эрхийн төлөө ажиллаж сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

Бригадын генерал Ганболдын Болор

Мэргэжил: Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч

Боловсрол:

1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;

2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)

2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;

2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;

2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;

2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж;

2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;

2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;

2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;

Боловсролын зэрэг:

Техникийн ухааны магистр;

Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;

ҮБХИС-ийн докторант;

Ажлын туршлага:

1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;

2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;

2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;

2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;

2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;

2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;

2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;

2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.

Энхийг сахиулах ажиллагааны туршлага:

2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;

2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;

2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;

2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн

Эмэгтэй цэргийн алба хаагчид эмнэлэг, холбоо, энхийг сахиулах зэрэг нарийн мэргэжлийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна.

2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ.

Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 100 гаруй орноос эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгддэг юм.