Сэлэнгэ аймгийн Удирдах ажилчдын зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.

Нийгэм, Эдийн засаг

Сэлэнгэ аймгийн Удирдах ажилчдын зөвлөгөөн өнөөдөр /2022.03.17/ Улаанбаатар хотноо болж байна.

Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг төрийн залгамж чанарыг хадгалж, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнээ дээдэлж-Хамдтаа хөгжье” эрхэм зорилгын дор зөвлөлдөх уулзалт, сургалт нэртэйгээр агуулга, хэлбэрийн хувьд шинэ түвшинд хийхээр шийдвэрлэхээр зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

​Төр засгийн бодлого, төрийн үйлчилгээний талаарх ард иргэдийн хүсэл, хүлээлт, нийгмийн хөгжил, дэвшил та биднээс шинэ бодлого, хөгжлийн шийдэл, бодит үр дүнг зүй ёсоор шаардаж байгаа энэ цаг үед бүх шатны төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах нь зүйтэй гэж үзэн энэхүү зөвлөлдөх уулзалт, сургалтыг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн бүх шатны төр, төсвийн байгууллагын удирдлагуудыг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэ мэдээ, мэдээллээр хангаж, шинэ мэдлэг олгохыг зорьж өнөөдрийн арга хэмжээг Нийслэл хотод зохион байгуулж байна.

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд, удирдах  ажилчдыг сургалтад хамруулах, харьяа яамдынхаа мэргэжилтэнгүүдтэй нь холбож өгөх зэрэг давуу талууд бий болж байна