Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын үзүүлэлтээр Монголбанк "хангалттай" үнэлгээ авлаа

Нийгэм, Эдийн засаг

IRIM судалгааны хүрээлэнгээс нийтэлдэг "Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс 2021" тайланд Монголбанк 0.680 оноо авч, “хангалттай” түвшинд үнэлэгджээ.

10 дахь жилдээ нийтлэгдэж буй тус тайланд нийт 88 төрийн байгууллагыг хамруулж, үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 9 дэд бүлэг, 26 индикаторын дагуу цахим ил тод байдлыг үнэлж, байгууллага бүрээр ерөнхий индексийг тооцжээ.

Индексийн утга 0-1 онооны хооронд хэмжигддэг бөгөөд төрийн байгууллагын ил тод байдлын ерөнхий индекс улсын хэмжээнд 0.602 байсан бөгөөд нийт 25 байгууллага “хангалттай” түвшинд үнэлэгджээ.