“Эх дэлхий" залуучуудын манлайллын хөтөлбөрийн залуус Эрдэнэт үйлдвэрт танилцах аялал хийнэ

Нийгэм, Эдийн засаг

   Эх дэлхийн цаг буюу “Earth Hour” арга хэмжээг Орхон аймагт зохион байгуулах ажлын хүрээнд Орхон аймгийн ЗДТГ, БОАЖГ, СГСГЗ хамтран  16-20 насны залуучуудад зориулсан "EARTH" YOUTH LEADERSHIP PROGRAM - "Эх дэлхий" залуучуудын манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүн бүр хэрхэн оролцох, ямар дадал хэвшлийг бий болгох, гэр, бүл найз нөхдөдөө хэрхэн нөлөөлөх, байгаль орчныг хамгаалахын тулд юуг анхаарах талаар цогц мэдлэг, мэдээлэл өгөх юм.

Мөн хувь хүний хөгжил, манлайллын ур чадвар, төсөл хэрхэн бичих талаар 14 хоногийн турш суралцаж, багт хуваагдан байгаль орчны бичил төслийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Суралцах хугацаандаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай танилцах аялал хийнэ.

Хөтөлбөрийн анкетыг 2022 оны 03-р сарын 18-ны 22:00 цаг хүртэл хүлээн авна. Хөтөлбөр дууссаны дараа байгаль орчны бичил төслийг хэрэгжүүлнэ.

 Бүртгүүлэх холбоос: https://form.jotform.com/220601798325456