22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг маргаашаас эхлэн 00:00 болгох шийдвэр гарчээ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал, хүсэлтийг шат дараалан судалсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжид өөрчлөлт орж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал 07:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг 2020 оны зургаадугаар сарын 26-наас буюу маргаашаас эхлэн 00:00 цаг болгон сунгаж өмнө нь ажиллаж байсан ердийн цагийн хуваарьт оруулахаар болжээ.

Ингэснээр хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллах нь.

Шинэ коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 07:00-00:00 цаг хүртэл ажилладаг ААН-үүдийн цагийн хуваарийг богиносгож 07:00-22:00 цаг хүртэл ажиллуулах Хотын даргын 2020 оны А/616 дугаар захирамж өнгөрсөн тавдугаар сард гарч байсан юм.