СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын 25.13 хувь нь саналаа өгөөд байна

Нийгэм, Эдийн засаг

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 507510 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 25.13 хувь юм байна. Аймгийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 26.46 хувь бол нийслэлийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 29.49 хувьтай гарчээ. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээллийг нийт 2070 хэсгийн хороооноос авч, нэгтгэж мэдээлж байгаа юм. Мөн зарим аймгуудад хур бороо элбэгтэй байгаагаас сумаасаа алс хэсгийн хороодоос мэдээлэл авахад хүндрэл учирч байна гэдгийг онцоллоо.