Нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд улсын байцаагчид хяналт тавьж ажиллана

Нийгэм, Эдийн засаг

Энэ сарын 24-ний өдөр нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд улсын байцаагчид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэгтэй ажиллахын зэрэгцээ хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй эсэхэд давхар хяналт тавьж илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах юм.