ТӨРИЙН ОРДОНД НЭВТРЭХ ГЭЖ БАЙСАН 60 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Эрэн сурвалжлах

Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хурал, төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Мөн Хүндэтгэлийн чуулганд нэр бүхий эрхмүүд оролцох товтой байв. Эх сурвалжийн мэдээлснээр төрийн ордонд нэвтэрсэн 300 хүнээс шинжилгээ авахад 60 хүнээс covid-19-ийн халдвар илэрсэн талаар мэдээллээ. Иймээс зарим хурал арга хэмжээг цуцалж цахимаар явуулахаар болжээ.

Эргэн сануулахад улсын хэмжээнд сүүлийн 24 цагт covid-19 халдварын 2279 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1752, орон нутагт 516, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол тус тус бүртгэгджээ. Дээрх тохиолдлын 70 хувь нь омикрон хувилбар гэдгийг албаныхан мэдээлсэн юм.