Гал унтраах шуурхай албаны автомашинтай боллоо

Нийгэм, Эдийн засаг

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гал унтраах шуурхай албаны “Газель” автомашинтай боллоо.

Тус автомашин нь  363 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс шийдвэрлэж өгсөн байна.  

Хүлээн авах ажиллагааны үеэр алба хаагчид аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай автомашин юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.