Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших болсноо зарлалаа. Тэрбээр “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” гэжээ.
Бат-Үүл 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа. Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 2000-2004 онд Чугу ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ.
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулсан.
Тэрээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв.
Сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч мөн бие даан дэвшихээр болж, өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн билээ.
1 Сэтгэгдэл
buy cialis 10mg pill <a href="https://ordergnonline.com/">order tadalafil 40mg online</a> mens ed pills