ГҮНИЙ ХУДГААС ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Эрэн сурвалжлах

Дархан-Уул аймгийн ...  сумын Энхтал багийнНоён хонгоргэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км/-т спиртний үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг 12 сарын 02-ны өдрийн 14:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. 22 км зам туулан 15:00 цагт очиж, /3,5 м гүн устай, 7 м гүн, ашиглалтаас гарсан/ гүний худгийн усыг соруулж, тус сумын харьяат иргэн Х /67 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар