Н.АЛТАНХУЯГ: МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ҮГҮЙ БОЛЖ, 76 ГИШҮҮНИЙ ЭРХ АШИГ Л ГЭЖ БАЙДАГ БОЛЛОО

Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саналаа хэллээ.

 

Тэрбээр, Түрүү жил арван нэгдүгээр сарын 4-нд улсын төсвийг хэлэлцэх үеэр би санал гаргасан. Хүрэлбаатар сангийн сайд байлаа. Сүүлийн 15 жил төсвийн бодлогод дүн шинжилгээ хийе гээд одоо 1 жил өнгөрлөө.

Бид буруу төсөв батлаад дампуураад байна. Төсөв мөнгөн дээрээ онцгой анхаарал хандуулмаар байна. Энэ бол хэрээс хэтэрлээ. Татвар төлөгч олон түмний цуглуулсан энэ их мөнгийг үрэн таран хийж болохгүй. Жишээ дурдахад 2015 онд хүүхдийн мөнгө 10 орчим мянга байсан бол одоо 100 мянга болж 10 дахин нэмэгдсэн. Тэр үед тойргийн мөнгө гэж гарч байсан. Үнэнээр нь хэлэхэд 5 сая гэж эхэлсэн.

Одоо энэ мөнгө 1000 дахин өсөж 5 тэрбум руу дөхөж байна. Заримд нь 10 тэрбум явж байна. Энэ бол Монгол улс биш 76 гишүүний улс гэдэг юм руу явлаа. Энийг та нар хүчиндэж байгаад шийдсэн. Энэ их мөнгийг үр ашиггүй тарааж байснаас хэдүүлээ тал тал тийш нь тараагаагүй бол Дарханы зам баригдчихсан байх ёстой.

Та нар бүлэг дээрээ юм ярьАлбан тушаал, хээл хахууль, авлигал, зодоон цохион, хүчирхийлэл гээд дандаа буруу юм ярих юм. Улсын төсвийн алдагдал сая баталсанаар 800 орчим сая доллар болсон. Сүүлийн хэдэн жил болгон тэрбум долларын алдагдал хүлээдэгҮүнээс үндэслээд гадаад зээл 2012 онд 3 тэрбум байсан бол өнөөдөр 8 тэрбум ам.доллар болсон байна. Ковид нэрээр хэчнээн тэрбум төгрөг идэв. Үр дүн нь энэ. Монголчуудын 90 хувь нь өвдсөн байх. Монгол улсын эрх ашиг байхгүй юу? гэв.