ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Эрэн сурвалжлах

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 625 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна

Нийслэлд явган зорчигч мөргүүлсэн таван осол гарч, нэг хүний амь хохирчээ. Мөн орон нутагт зам тээврийн таван осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 201 зөрчлийг улсын хэмжээнд тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Тодруулбал,

§  Нийслэлд 150  

§  Орон нутагт 51 зөрчлийг илрүүлсэн аж

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг. Иймд 

§  Өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх,

§  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,

§  зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.