БАЯНХОНГОРТ ГУРВАН ХҮҮХДЭЭ БУУДАЖ ХӨНӨӨСӨН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЛАА

Эрэн сурвалжлах

Баянхонгор аймагт 41 настай эрэгтэй 7-14 насны гурван хүүхдээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн ... суманд амьдардаг иргэн Б гэгч архи ууж согтуурсан үедээ 7 настай, эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д болон 14 настай эрэгтэй Д нарын гурван хүүхдээ буудаж хөнөөжээ.

Дараа нь өөрийнхөө толгойн тус газраа буудаж, амиа хорлосон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Эл хэрэг өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед гарсан бөгөөд хэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. 

Урьдчилсан байдлаар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа аж.