Норвегт нум сумтай этгээд халдлага үйлдэж, таван хүний аминд хүрчээ

Дэлхийн мэдээ

Норвегийн Конгсберг хотод нум сумаар зэвсэглэсэн нэгэн этгээд халдлага үйлдсэний улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ.

Лхагва гарагийн орой уг этгээд тус хотын баруун хэсэг дэх “Coop Extra” супер маркетад байсан хүмүүс рүү нум сумаар харвасан байна. Цагдаа нар хэрэгтнийг баривчилсан байна. Тэрбээр 37 настай, Данийн иргэн бөгөөд тус хотод оршин суудаг байжээ.

Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульбергийн мэдэгдсэнээр, цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа аваад байгаа бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байна.