НЭРТ ДУУЧИН Н.НОРОВБАНЗАДЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ПЯНЗЫГ ЭНЭ САРЫН 18-ААС ХУДАЛДААЛНА

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дууч Н.Норовбанзад агсны 90 жилийн ой энэ жил тохиож байна. Нэрт уртын дуучны мэндэлсний 90 жилийн ойд зориулж түүний дуулсан 11 дуунаас бүрдсэн пянз гаргажээ. Уг пянзыг 400 хувь хэвлүүлсэн бөгөөд энэ сарын 18-аас 999 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гаргах юм.