Владимир Путин: Си Жинпин бол миний найз

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын удирдагч Си Жинпинийг найзаараа нэрлэжээ.

ПутинОросын эрчим хүчний долоо хоног”-ийн арга хэмжээний үеэр CNBC телевизийн сэтгүүлчид ярихдааМосква, Бээжин хоёрын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрсэн. Тэр дундаа улс төрийн харилцааны салбарт өндөр үр дүнтэй ажиллалаагэлээ.

Ярилцлагын үеэр сэтгүүлч Хятадын дарга Си Жинпин ОХУ-ын Ерөнхийлөгчийг сайн найзаараа нэрлэсэн талаар асуухад ПутинБи ч бас Си Жинпинийг найзаа гэж үздэг. Бид олон жил хамтарч, улс төр, эдийн засгийн салбарт үр дүнд хүрч байгаа. Энэ нь Хятадын ард түмэнд ч, Оросын ард түмэнд ч ашигтай байж, олон улсын харилцаанд тодорхой тогтвортой байдлыг бий болгож, тэнцвэржүүлж байгаа гэж дүгнэж байнагэжээ.

Путин өнгөрсөн зургаадугаар сард Москва, Бээжингийн харилцааг XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны жишээ гэж хэлж байсан юм.

ОХУ, Хятадын удирдагч нар сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ сунгасан билээ