Курилын арлууд бол Токиогийн бүрэн эрхт байдал

Дэлхийн мэдээ

Х.ӨЛЗИЙ

 

Японы шинэ Ерөнхий сайд Фумо Кисидо Курилын өмнөд хэсгийн арлууд бол Токиогийн бүрэн эрхт байдалд хамаарна гэдгээ парламентын доод танхимд мягмар гарагт үг хэлэхдээ онцолсон байна. “Хойд нутаг /Курилын өмнөд арлууд/ бол манай орны бүрэн эрхт байдалд хамаарна гэж ерөнхий сайд онцлоод бид энэ асуудлыг хойч үедээ үлдээлгүйгээр шийдвэрлэх ёстой. Засгийн газар Оростой энхийн хэлэлцээр хийж энэ арлуудын эзэмшлийн асуудлыг шийдэх болно” гэжээ. 

Энэ асуудлаар өмнө нь хийж байсан хэлэлцээрүүдэд тулгуурлан Москватай тууштай хэлэлцээр хийх болно гэдгээ ерөнхий сайд тэмдэглэсэн байна. 

Аравдугаар сарын 8-нд Кисида парламентад өөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа маргаантай газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр Оростой энхийн хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдэж байсан юм. Тэр бас Курилын өмнөд хэсгийн бүх арлыг өмчлөх асуудлыг шийдэхийн төлөө байгаагаа  сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм. 

Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн асуудлаар Москва, Токио хоёр энхийн гэрээ байгуулахаар өнгөрсөн зууны дунд үеэс л зөвлөлдөж ирсэн юм. Энд хамгийн гол асуудал  нь Курилын өмнөд хэсгийн арлуудын эзэмшлийн талаар хоёр тал санал зөрөлдөж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа арлууд Зөвлөлт холбоот улсын бүрэлдхүүнд орсон боловч Япон улс Итурупа, Кунашира, Шикотана арал болон энэ хэсгийн жижиг арлуудыг өөрийн мэдлийнх гэж  мэдэгдсээр байгаа. 

ОХУ-ын Гадаад хэргийн яам болохоор энэ арлууд оросын бүрэн эрхт байдалд хамаарна, энэ нь олон улсын эрхзүйгээр баталгаажсан асуудал гэж удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

#МонголынМэдээСонин #Дэлхий

2021 оны аравдугаар сарын 14. Пүрэв. №129 (5534)